БИДНИЙ САНАЛ БОЛГОХ ҮЙЛЧИЛГЭЭ

БАЙГУУЛЛАГЫН ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛ ТОГТООХ

Байгууллагын зээлжих зэрэглэл гэдэгт үнэт цаас гаргагчийн урт болон богино хугацааны санхүүгийн үүргээ төлөх ерөнхий чадавхийг үнэлж, зэрэглэл тогтоох явдал юм. Бид Санхүүгийн Зохицуулах Хороогоор батлуулсан үндсэн аргачлалын дагуу байгууллагын бизнесийн үйл ажиллагааны онцлог, санхүүгийн чадавх, хууль эрхзүй болон эдийн засгийн орчин, эрсдэлд мэдрэмтгий байдал зэрэгт тулгуурлан ААА (хамгийн сайн) – D (дефолт) үнэлгээ тогтоодог.

БОНДЫН ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛ ТОГТООХ

Бондын зээлжих зэрэглэл тогтооход байгууллагын эсхүл Засгийн газар, орон нутгийн засаг захиргааны гаргахаар төлөвлөж буй урт болон богино хугацааны өрийн бичгийн бүрэн төлөгдөх чадварыг үнэлж зэрэглэл тогтоох процесс явагдана. Байгууллагын зээлжих зэрэглэл тогтоох үйл ажиллагаатай төстэй бөгөөд тухайн өрийн бичгийн төлөгдөх чадвараас хамааран AAA (хамгийн сайн) – D (дефолт) үнэлгээ тогтоодог.

ТӨСЛИЙН ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛИЙН ҮНЭЛГЭЭ ТОГТООХ

Төслийн зээлжих зэрэглэлийн үнэлгээ нь тухай төслийн санхүүжилтийн бүтцэд тулгуурлан эх үүсвэр нь эргэн төлөгдөх эсэхийг үнэлдэг. Дэд бүтэц, эрчим хүч, аж үйлдвэрийн цогцолбор зэрэг томоохон төслүүдийг санхүүжүүлэх нь хөрөнгө оруулагчдын хувьд эрсдэл өндөртэй байдаг шалтгаан нь санхүүжилтийн эх үүсвэр нь төслөөс бий болох ирээдүйн оролгод суурилсан байдгаас үүсдэг. Бид төслийн зээлийн эрсдэлийг төслийн ирээдүйн орлогын бодит болох магадлал, төсөл хэрэгжүүлэгчийн туршлага болон чадвар, төслийн эрсдэлийн шинж чанар зэрэгт тулгуурлан үнэлж тогтоодог. Тус үнэлгээнд тухайн төслийн төсөвт өртөг болон төлөвлөсөн хугацаанд багтаж дуусах магадлал, хугацаа хоцорсон нөхцөлд хүлээх нэмэлт зардал, төсөл төлбөрийн чадваргүй болсноос зогсох магадлал зэрэг нөхцлүүд тусахаас гадна төсөл хэрэгжиж буй улсын хууль эрхзүйн орчин, улс төрийн болон эдийн засгийн тодорхой бус байдал үүсэх магадлал зэргийг оруулсан байдаг.

ТӨРӨЛ БҮРИЙН САНХҮҮЖИЛТИЙН БҮТЭЦТЭЙ ХӨРӨНГИЙН ЗЭРЭГЛЭЛ ТОГТООХ

Санхүүгийн зах зээл хөгжих тусам нарийн бүтэцтэй санхүүгийн бүтээгдэхүүнүүд шинээр үүсэн бий болж үүнтэй зэрэгцүүлэн эдгээр хөрөнгийн эрсдэлийг үнэлэх нь бэрхшээлтэй болсоор байна. Хөрөнгө оруулагчид болон санхүүгийн зах зээлийн зуучлагч, оролцогчдод илүү хялбар байх үүднээс бид үнэт цаас, бонд, зээл зэрэг холимог санхүүжилтээс бүрдсэн нарийн бүтэцтэй төрөл бүрийн санхүүгийн бүтээгдэхүүний зээлийн эрсдэлийг үнэлж зээлжих зэрэглэл тогтоох үйлчилгээг санал болгож байна.

МАГАДЛАН ШИНЖИЛГЭЭ ХИЙХ

Бид үйлчлүүлэгчдэдээ бизнесийн хамтрагчийнх нь талаар мэдээлэлтэй, зөв шийдвэр гаргахад нь туслах зорилгоор магадлан шинжилгээ хийх үйлчилгээг санал болгодог. Тус үйлчилгээ нь зорилтот аж ахуй нэгжийн санхүүгийн байдал, нэр хүнд, бүтэц, зохион байгуулалт, үүсгэн байгуулагдсан баримт бичиг зэрэг олон талын мэдээлэлд үндэслэдэг. Магадлан шинжилгээгээр баталгаажуулсан мэдээлэлийг ашигласнаар бизнесийн түншлэлийн талаар зөв, зохистой шийдвэр гаргахад туслах болно.