Банкны салбарын тойм
Зохицуулагч байгууллагын тухай:
Монголбанк нь 1924 онд байгуулагдсан Монгол Улсын төв банк юм. Анх Зөвлөлт Холбоот Улсын дэмжлэгтэйгээр үүсгэн байгуулагдаж, улсын санхүү, мөнгөний тогтвортой байдлыг хангах үүрэгтэй ажиллаж ирсэн. Монголбанк нь эдийн засгийн өсөлтийг дэмжих, инфляцыг тогтвортой байлгах, банк санхүүгийн тогтолцоог зохицуулах үндсэн чиг үүрэгтэй. 2024 оны жилийн эцсийн байдлаар нийт 71.4 их наяд төгрөгийн активтай 12 арилжааны банкнаас гадна хөгжлийн банкны зохицуулагч байгууллагаар ажиллаж байна.
Төв Банкны Гол Үзүүлэлтүүд (2025 оны 1-р сарын байдлаар):
-
-
-
-
- Бодлогын хүү: 10% (2025-01-14-нд шинэчлэгдсэн).
- Инфляци: 9.6% (2024-01-31-ний байдлаар 7.6%).
- Ам.долларын ханш: 3,447.43 төгрөг (+1.3% жилийн өсөлт).
- Гадаад валютын улсын нөөц: 88 тэрбум ам.доллар (+0.73% жилийн өсөлт).
-
-
-
Салбарын Тогтвортой Байдал:
Монгол Улсын банкны салбарын тогтвортой байдалд дараах гурван үндсэн хүчин зүйл нөлөөлдөг.
-
-
-
-
- Зохицуулалтын Орчин: Монголбанкны зохицуулалтын хүрээ нь санхүүгийн тогтвортой байдлыг хангах, хадгаламж эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах зорилготой юм. Банкны үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тогтоох, түүнд хяналт тавих замаар системийн эрсдэлийг үр дүнтэй бууруулан ажилладаг.
- Эдийн Засгийн Үзүүлэлтүүд: Банкны салбарын тогтвортой байдал нь ДНБ-ийн өсөлт, инфляц, гадаад өр зэрэг гол эдийн засгийн үзүүлэлтүүдтэй нягт холбоотой. Монгол улсын эдийн засаг нь ашигт малтмалын экспортоос өндөр хамааралтай тул бусад салбарыг төрөлжүүлж, бэхжүүлэхэд чиглэсэн хүчин чармайлтууд нь банкны системийн тогтвортой байдлыг нэмэгдүүлнэ.
- Найдвартай Байдал: Банкны салбарын чанаргүй зээлийн харьцаа үзүүлэлт бага байх тусам эдийн засгийн цочролд илүү тэсвэртэй байдаг. Эрсдэлийн удирдлагын тогтолцоог сайжруулж, хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлсэн нь санхүүгийн тогтвортой байдлыг улам бэхжүүлж байна.
-
-
-
Эдийн Засгийн Өсөлтийг Дэмжихэд Гүйцэтгэх Үүрэг:
Банкны салбар нь эдийн засгийн өсөлтийг дэмжихэд дараах чухал үүргүүдийг гүйцэтгэдэг.
-
-
-
-
- Санаагаа Бодит Болгох Боломж: Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч (ЖДҮ) болон байгууллага аж ахуй нэгжүүдэд зээл олгох замаар ажлын байр шинээр нэмэгдүүлэх, эдийн засгийг төрөлжүүлэх замаар хамгийн том хувь нэмэр оруулдаг.
- Дэд Бүтцийн Хөгжил: Банкууд нь тогтвортой эдийн засгийн өсөлтөд зайлшгүй шаардлагатай дэд бүтцийн төслүүдийг санхүүжүүлдэг. Банкны байгууллагуудын идэвхтэй дэмжлэгтэйгээр төрийн болон хувийн хэвшлийн түншлэл нь орон сууцны хөнгөлөлттэй зээл, цахилгаан станцуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх, ашиглалтад оруулах, нийслэл, орон нутгийг холбосон улсын чанартай авто зам барих гэх мэт нэн чухал төслүүдийг санхүүжүүлэх чухал арга зам юм.
- Төлбөр тооцооны хялбаршуулалт: Банкны салбар төлбөр тооцоог цахимжуулах, хялбаршуулах замаар санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлж, бизнесийн эргэлтийг сайжруулж эдийн засгийн өсөлтийг дэмждэг. Мөн бэлэн мөнгөний хэрэглээг бууруулж, санхүүгийн урсгалыг ил тод болгосноор мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх гэмт хэргийн эрсдэлийг бууруулдаг.
-
-
-
Банкны Салбарын Гол Үзүүлэлтүүд (2025 оны 1-р сарын байдлаар):
-
-
-
-
- Мөнгөний Үзүүлэлтүүд: M2 мөнгөний нийлүүлэлт: 41.8 их наяд төгрөг (+11.6% жилийн өсөлт).
- Арилжааны банкуудын нийт хөрөнгө: 66.0 их наяд төгрөг (+21.9% жилийн өөрчлөлт).
- Зээлийн Үзүүлэлтүүд (Нийт Олгосон Зээл): 2.5 их наяд төгрөг (+11.3% жилийн өсөлт).
- Хүүгийн Хувь: Зээлийн хүү: 16.9%.
- Хадгаламжийн хүү: 11.5%.
- Ипотекийн Зээл: Нийт үлдэгдэл: 9.4 их наяд төгрөг (+23.4% жилийн өөрчлөлт).
-
-
-