Санамж
МИРА-гийн шинжээчид нь үнэт цаас гаргагчаас гаргаж өгсөн баримт материалууд болон нийтэд ил байгаа хөрөнгийн зах зээлийн албан ёсны мэдээлэл, эх сурвалжууд дээр үндэслэн хараат бусаар зэрэглэл тогтоох үйл ажиллагааг тусгайлан боловсруулсан аргачлалын дагуу үнэлсэн бөгөөд тус тайланд дурдагдсан ирээдүйн төсөөллийн шинжтэй тоон болон чанарын мэдээллийн биелэлтэд баталгаа өгөх боломжгүй болно. Зэрэглэл тогтооход ашигласан тусгайлан боловсруулсан аргачлалтай дэлгэрэнгүй танилцана уу. Үнэт цаас гаргаж буй үнэт цаас гаргагч, харилцагч байгууллагын гаргаж өгсөн баримт материалын үнэн зөв байдлыг МИРА хариуцахгүй.
МИРА-гийн Зэрэглэлийн хорооны тогтоосон зэрэглэл нь МИРА ХХК-ийн тусгайлан боловсруулсан аргачлалд үндэслэн үнэт цаас гаргагч, түүний эрх бүхий албан тушаалтнуудаас хараат бус мэргэжлийн шинжээчдийн үнэлгээнд тулгуурласан санхүүжих чадавхын зэрэглэлийг үнэлсэн хамтын үнэлгээ, дүгнэлт бөгөөд тус зэрэглэлийн үнэлгээ нь хөрөнгө оруулалтын шийдвэр хийх зөвлөмж, зөвлөгөөнд тооцогдохгүй бөгөөд заавал дагаж мөрдөгдөхгүй шинжийг агуулаагүй.
Хөрөнгө оруулалт хийхийг сонирхож буй хөрөнгө оруулагч нарт хөрөнгө оруулалтын шийдвэр гаргахаас өмнө үнэт цаас гаргагчийн үйл ажиллагааны бүхий л мэдээлэл, үнэт цаасны танилцуулга болон МИРА-гийн зэрэглэл тогтоосон үндэслэлтэй сайтар танилцаж судлан, хөрөнгө оруулалтын мэргэжлийн зөвлөгөө авсны үндсэн дээр шийдвэрээ гаргахыг зөвлөж байна.
Үнэт цаас гаргагч болон үнэт цаасанд МИРА-гийн Зэрэглэлийн хорооны зүгээс зэрэглэл тогтоосон нь үнэт цаас гаргагчийн болон гаргахаар зорьж буй үнэт цаас, санхүүгийн хэрэгсэлд гаргасан баталгаанд тооцогдохгүй бөгөөд хөрөнгө оруулагчийн өмнө МИРА нь аливаа хариуцлага хүлээхгүй болно.
МИРА-гийн зүгээс үнэт цаас гаргагч болон түүний эрх бүхий албан тушаалтан, шийдвэр гаргах этгээдүүдээс хараат бус бөгөөд аливаа хэлбэрээр нэгдмэл сонирхолгүй, ашиг сонирхлын зөрчилгүй болохоо баталгаажуулан илэрхийлж байна.
Зэрэглэлийн тэмдэглэгээ болон түүний тайлбар нь веб хуудсанд нээлттэй байна. МИРА-гийн тогтоосон зэрэглэл, зэрэглэл тогтооход ашигласан аргачлал, ёс зүйн кодекс, ашиг сонирхлын зөрчил, мэдээллийн нууцлал болон холбогдох бусад журам болон мэдээллийг веб хуудаснаас дэлгэрэнгүй танилцана уу.