Нээлттэй ажлын байр

Манай хамт олонд нэгдэх боломж үргэлж нээлттэй

Санхүүгийн шинжээч

Гүйцэтгэх үндсэн үүрэг

  • Төрөл бүрийн салбарт үйл ажиллагаа эрхэлж буй компаниудын санхүүгийн тайланд шинжилгээ хийх, төлбөрийн чадварын эрсдэлийг үнэлэх
  • Шинэ төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээ нэвтрүүлэлтийн талаар судалгаа, тооцоолол хийх
  • Хөрөнгө оруулалтын үр ашигтай холбоотой тооцоолол хийх.

Ажлын байранд тавигдах шаардлага

  • Санхүүгийн менежмент чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
  • Мэргэжлийн чиглэлээр 3 ба түүнээс дээш жил ажилласан байх;
  • Бизнесийн болон санхүүгийн судалгаа шинжилгээ хийх, мэдээлэл боловсруулах, дүгнэлт гаргах, тайлагнах чадвартай,
  • Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй;
  • Стратеги төлөвлөлт, гүйцэтгэлийн өндөр чадвартай;
  • Хариуцлагатай, хувийн зохион байгуулалт сайтай;
  • Microsoft Office 365 програмуудыг бүрэн эзэмшсэн байх.

Холбоо барих

Утас: 7774-7700

И-мейл: [email protected]